ЛУМУМБА

(Манлайллын сургамж-2) Белгийн Вант Улсын колониос дөнгөж тусгаар тогтноод байсан Конго Улсын анхны Ерөнхий сайд 1961 оны 1 сарын 17-нд зэрлэгээр хөнөөгдөв. Тэр дөнгөж 35 хан настай байлаа.

1960 оны 6 дугаар сараас 9 сар хүртэл Белгийн ардчиллаар сонгогдсон анхны Ерөнхий сайд Патришиа Лумумба (Patrice Émery Lumumba ) 81 хоног дуулиантайхан ажилласан юм.

Лумумба бол өөрийн улсыг “Белгийн Конго” хэмээх нэртэй байхад энгийн тариачны гэрт төрж өсөөд 20 гаранхан настайдаа шар айраг сурталчлагч хийж асан нэгэн. Төдөлгүй, тусгаар тогтнолын үйл хэрэгт идэвхийлэн зүтгэсээр гоц, тууштай манлайллын чадвараа удаа дараа харуулсаар Конгогийн тусгаар тогтнолын хөдөлгөөний манлайлагч болов.

Бие даасан байр суурь, бусдаас хараат биш алсын хараа, эх орноо юунаас ч илүү зоригтой хамгаалах үзэл нь түүнийг Конгогийн бусад хүүхэлдэй мэт гадны хараат удирдагчдаас ялгаруулж байлаа. Хүйтэн дайны жилүүд учир Европын гүн дэх Белгийн “эзэмшлийн” тус улсад зөвхөн барууны л нөлөө байх учиртай.

Лумумба эрх мэдэл авангуутаа эрс шийдмэг алхмууд хийж эхэллээ. Бусдаас хараат бус өөрийн гэсэн хөгжлийн зарчмаар Конго улсын ирээдүйг тодорхойлох гэж үзэв. Энэ огцом шинэчлэл нь хуучин эрх мэдэлтнүүд болон колончлогчид, цэргийнхэнд таалагдсангүй. Катанга хэмээх Монголоор бол Өмнөговь шиг баян аймгийг нь Лумумбагийн эсрэг нөхдүүдээр тусгаар улс болгон зарлуулж Белги тоглолт хийв. Дотоодод зөрчил үүслээ. Эмх замбараагүй байдал гадны хатгаасаар хаа сайгүй гарч эхлэх нь тэр.

Лумумбаг Ерөнхий сайд хийх үед Иосеф Каса-Вүбү гэгч тус улсын тоглоомын Ерөнхийлөгч байв. Мань эр хашир, хулчгар, бие дааж шийдвэр гаргадаггүй, цэргийнхэн болон гадныхны аяыг хардаг нэгэн.

Лумумбагийн эх оронч эрс алхмыг гайхшран харж байсан мань эр нэг хэсэг чимээгүй биеэ оторлон суух. Лумумба энэ зуур ЗХУ-аас зэр зэвсэг, хоол хүнсний туслалцаа авахаар шийдэв. Яг энэ мөчид тэрээр барууныхад “Коммунист” гэж уншигдав. Нэгэнт хүйтэн дайны жилүүд учир АНУ, Англи тэргүүт орнууд Белгитэй нийлээд ямар ч үнээр болтугай Конгог социалист орон болгох явцыг таслан зогсоох ёстой болов.

Үр дүнд нь Лумумба дотоодын төрийн эргэлтэнд хүчин мөхөстөнд огцрох нь бүү хэл шоронд оров. Улмаар түүнийг модонд хүлж байгаад автоматаар зүйл дуусгав.

Лумумбаг алагдсаны дараа Европын олон хотуудад эсэргүүцлийн жагсаал болж өрнөв. Түүний дараа Белги ч Конго ч улам ичгэвтэр байдалд орлоо. Хөөрхий залуухан Ерөнхий сайдын амь насны золиос Конго Улсын ард түмэнд эвлэн нэгдэх шалтгаан, эх оронч байдлын дүр зураг, ардчиллын амьд зул болж үлдсэн юм. Одоо хүртэл Конгод сонгууль болонгуут түүний алдрыг, бас аллагыг ашиглаж улс төр хийдэг.

Монголоор бол яг С.Зориг шиг. Гэвч С.Зориг агсанд Ерөнхий сайд болоход хэдхэн хоног хэрэгтэй байсан байх. Тэр бас 36 тай байлаа.

С.Эрдэнэболд
2016.03.25