ХУВААЛЦАХ ЭРДЭМ Зовлонг хуваалцвал шингэрч, жаргалыг хуваалцвал өтгөрдөг гэх.Аливаа сайн сайхнаа бусадтай хуваалцан сэтгэлийн гэгээ эдэлж, саар бэрхшээлийг ч бас анд нөхөд, гэр бүлтэйгээ хуваалцан ухаарлын хат, бодлын тэнхээ олж авах нь хүнд сэтгэлзүйн давуу тал, эрх чөлөөт мэдрэмжийг өгдөг.Ний нуугүй, чин сэтгэлээсээ, нуугдмал дотогшоо санаагүй бусадтай харилцсанаар Та амьдралдаа өөрийгөө өөрөөрөө бүтээж чадна. Дүр исгэсэн, хуурамч зохиомол үзэгдлээс ангижирч өөрийнхөөрөө байхын тулд аливаа зүйлээ бусадтай хуваалцах учиртай.Эрх мэдэлтэй хүмүүсийн хамгийн том алдаа бол зорилгоо, алсын хараагаа бусадтай хуваалцах чадварын хомсдлоос эхэлнэ. Хүн хэзээ дүрдээ итгэнэ, тэр үед л дүрийнхээ боол болж хүн чанараа гээдэг. Хүн чанараа гээсэн хүн хуваалцах биш хаман шунахын тачаалд эзлүүлнэ. Улмаар тэр нь улангасал болж эзнээ үгүй хийнэ.Төрд хүртэл эрх мэдэл хуваарилах (check and balance) эрүүл зүй ...
Цааш үзэх
БАГ ЗҮҮСЭН ЭМЭГТЭЙ 16 жилийн тэртээх нэг өдөр гал тогооны өрөөнд ортол аавын ажилдаа явхаас өмнө уншиж байгаад орхисон "Тэнгэрт ургадаг модод" байж байна. Зохиогч нь хэн эсэхийг сонирхолгүй аваад суулаа. Тэр чигтээ хэдэн цаг нүд салгалгүй тэвэрсээр өдөрт нь дуусгаж орхив. Гэвч уншсан шүлэг бүр нь урсаад өнгөрөх гоо сайхан үгс төдий бус бодлогошрол, ухаарал, харьцуулал, төсөөлөл дүүрэн МЭДРЭМЖҮҮД үүсгэх нь тэр. Тэр номоор би Л.Өлзийтөгс гэж юм бичдэг хүн байдаг гэдгийг олж мэдэв.Хожим нь "Эрх чөлөөтэй байхын урлаг буюу Шинэ ном" гэж хар, цагаан, улаан алагласан ном гарав. Шууд л аваад уншлаа. Эхний хэвлэлийнх нь цавуу тааруу байсан уу яасан хэдэн хэсэг салаад хуудсууд нь шувуу шиг нисчих гээд дахин дахин хумин уншсаар дуусгасан юмдаг. Тэрнээс хойш Өлзийтөгс найрагчийн найдвартай уншигч ...
Цааш үзэх
ЛУМУМБА ( 2016-03-25 )
ЛУМУМБА (Манлайллын сургамж-2) Белгийн Вант Улсын колониос дөнгөж тусгаар тогтноод байсан Конго Улсын анхны Ерөнхий сайд 1961 оны 1 сарын 17-нд зэрлэгээр хөнөөгдөв. Тэр дөнгөж 35 хан настай байлаа.1960 оны 6 дугаар сараас 9 сар хүртэл Белгийн ардчиллаар сонгогдсон анхны Ерөнхий сайд Патришиа Лумумба (Patrice Émery Lumumba ) 81 хоног дуулиантайхан ажилласан юм.Лумумба бол өөрийн улсыг “Белгийн Конго” хэмээх нэртэй байхад энгийн тариачны гэрт төрж өсөөд 20 гаранхан настайдаа шар айраг сурталчлагч хийж асан нэгэн. Төдөлгүй, тусгаар тогтнолын үйл хэрэгт идэвхийлэн зүтгэсээр гоц, тууштай манлайллын чадвараа удаа дараа харуулсаар Конгогийн тусгаар тогтнолын хөдөлгөөний манлайлагч болов.Бие даасан байр суурь, бусдаас хараат биш алсын хараа, эх орноо юунаас ч илүү зоригтой хамгаалах үзэл нь түүнийг Конгогийн бусад хүүхэлдэй мэт гадны хараат удирдагчдаас ялгаруулж ...
Цааш үзэх
“ТРУХИО” ( 2016-03-24 )
“ТРУХИО” (Манлайллын сургамж -1)Монголд буцалж буй нийгмийн бухимдлын олон шалтгааны углуурга нь улс төр. Юм мэдэх олон хүний амнаас ардчиллыг буруушааж, зарим нь “ардчилал шиг Монголд тээр болж буй юм алга” хэмээн шогшрох аж. Бусдыг ил нээлттэй шүүмжлэх, зарим талаар бахаа ханатал муулан гүжирдэх энэ “эрх чөлөөг” өөрийг нь чухам “ардчилал” гэдэг билээ.Гэвч ардчилал нэрийн дор, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх малгайн дор бусдын нэр төр (заяамал), алдар хүнд (олдмол), эрхэмсэг оршихуйд хамгийн хүнлэг бусаар халдан довтлогчид эх оронд минь язaганаж байна.Цахим ертөнцөд үзэл бодлоо илэрхийлэгч олон ч хүн ардчиллыг үгүйсгэх, нэг хүний дангаар ноёрхлыг хүсэмжлэх, Монголыг хатуу гараар удирдах талаар хаа хамаагүй номлол ишлэх болов. Ердөө л мэдээллийн хүчирхийлэлд дулдуйдсан орчинд хэт туйлширмал явцуурхалыг хуурай өвсөнд тавьсан түймэр мэт газар авахуулхыг ...
Цааш үзэх
#‎ХАТУУЖИЛ‬ Хатуужилтай байна гэдэг заримдаа хайрган дээр хонох, шивээлсэн өргөсөн дээр хөл нүцгэн гүйхээс илүү ихэдсэн нойр, хэтэрсэн дур хоёроо дийлхээс эхлэх юм даа. Цэх бай, төвлөр! ‪#‎ӨөртөөТушаахҮгс‬
Цааш үзэх
ХАТУУ ҮГС ( 2016-03-20 )
ХАТУУ ҮГС Улс орон бүрт өөрийн гэсэн зовлон бэрхшээл бий. Асуудал хүндрэл үүдэн бий болсон шалтгаан нь дотоод болон гадаадын зарим хүчнээс үүдэлтэй үл ойлголцол, явцуу эрх ашиг байдаг бол түүнийг даван гарч ирсэн түүх нь үндэстний эвлэрэл, ойлголцолоор бүтдэг.Дайн самуун, эдийн засгийн сорилт, шашин хоорондын зөрчил, арьс өнгөний үзэл, цагаачлал, эрүүл мэндийн тогтолцоо, улс төрийн тогтворгүй байдал, баялагийн тэгш бус хуваарилалт гээд олон өнгийн, шалтгаант нөхцөлтэй бэрхшээл бүхнийг хамтын үнэт зүйл, шийдэл, урт хугацааны бодлого, мэргэн зарчмууд сөрөн зогсдог.Саяхан хичээлийн хаврын завсарлагаанаар эх орондоо очоод ирлээ. Хэдийгээр агаарын бохирдлоос эхлээд асуудлын манан эх орны минь тэнгэрт суунаг хөшиг татан буй ч залуусын маань харцанд гал цог, итгэл найдвар гэрэлтэж байгааг олж харлаа.Монголын хөгжлийг тушин маргах улс төрийн цөхөрдмөл бухимдал нь хэдий ...
Цааш үзэх
ҮГИЙН ХҮЧ: УРАМ ЗОРИГ (Чамайг хурцлах хамгийн хүчирхэг 80 үг)Үг бүр өөрийн үнэ цэнэтэй. Өөрийн амьтай. Санамсаргүй зүйл гэж байдаггүй шиг санамсаргүй үг гэж байдаггүй. “Хэлж буй үгийг нь ажигтун, хийж буй үйлдлийг нь шинжигтүн, чингэвэээс тэр хүн зугтаж чадна гэж үү” хэмээн үг ба үйдлийн шалтгаант логикоор хэлсэн эзнийг нь таних боломжтой гэж Күнз үзэж байсан. Бодох л ажиглалт.Ам дүүрэн уран үгийг хэн ч хэлж чадна, харин түүнийгээ ажил хэрэг болгож итгэл үнэмшилд шингээж чадсан хүн нийгэмд эерэг өөрчлөлт бүтээдэг. “Үнэн худлын завсар дөрвөн хуруу зай бий” гэдэг. Үүн лүгээ “ам, ажил хоёрын завсар алд дэлэм зай” гаргалгүй яв цав байж, бага ярьж, их хийж чадсан хүн амжилтанд хүрдэг гэнэ. Гэлээ гээд огт ярихгүй, нууцлаг “тас хэлгүй” царайлж суух нь хорвоогийн гуниг. Унагаж ...
Цааш үзэх
ӨӨРИЙГӨӨ ОЛОХ ДАСГАЛ Энэ хорвоо дээр хүн бүр өөр өөрийн хувь зохиолоор амьдралыг туулдаг. Зарим хүний хувьд жаргал мэт харагддаг зүйл өөр нэгний өмнө зовлон болж торойно. Зарим хүний өмнө нүд ирмэхийн зуур чадах дадал бусдад насан туршдаа оролдоод сурашгүй мөрөөдөл мэт бодогдоно.Гэвч хүн өндөр нам, хар цагаан, эр эм, хөгшин залуу гээд харагдаж буй төрхөөсөө илүү өөрийн дотоод эрмэлзэл, хүсэл зоригоороо бусдаас ялгарч байдаг. Хүний дотоод хүсэл тэмүүлэл, мөрөөдөл, түүнийхээ төлөө тэмцэгч чанар хүмүүсийн амьдралд эзлэх байр суурийг нь тодорхойлдог. Байр суурь гэдэг нь бусдад харагдах үзэмж төдий зүйл бус бусдад хайрлагдах, хүлээн зөвшөөрөгдөх, өөрийн гэсэн эгнэгт орших оройн зайг бий болгох хувь хүний амьдарлын өвийг хэлнэ.Үнэт зүйл. Үнэт зүйл бол ихэвчлэн үнэлж боломгүй зүйлийн тухай ойлголт. Хүний амьдралд эрхэмлэх хамгийн үнэ ...
Цааш үзэх
"Жинхэнэ улстөрч" (authentic politician) "Жинхэнэ улстөрч" (authentic politician) гэж олон түмэнтэйгээ үнэт зүйлээ хуваалцаж чаддаг (value shared), хамгийн гол нь ёс зүйтэй (moral), итгэл даах чанартай (Charismatic), хүмүүст үйлчилж (service) олны хайрыг (love) татаж чаддаг...
Цааш үзэх
ХУУРАМЧ ЭХ ОРОНЧДЫГ  БАЙРАНД НЬ ТАВИХ НЭГ АРГА “Хүний сайныг ханилан байж мэднэ,Хурлын гишүүнийг сорин байж танина”УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүст нэг ижил шалгуур тавж эхлэх цаг болсон. Энэ бол бодлогын мэтгэлцээн. Хөгжингүй орнуудад бодлогын мэтгэлцээн хийж, нэр дэвшигчийн асуудалд хандах хандлага, үзэл баримтлал нь хэр цэгцэрсэн, тулгамдсан асуудлыг яаж шийдэх гэж байгаа байр суурийг нь тодорхой ойлгож авдаг.Нэр дэвшигчдийг хооронд нь өнгө мөнгө, “тэрний энэний” хүн гэдэг шалгуураар биш улс төрчид байх ёстой ноён нуруу, бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд ажиллах чансааг нь мэтгэлцээнээр тодорхойлох практик бий.АНУ-ын жишээн дээр бол Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд олон нийтэд ил тод нэвтрүүлдэг. Тодорхой дүрэм журмын дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийн туршид гурван удаа үндсэн мэтгэлцээн хийдэг. Түүнээс өмнө бүтэн жилийн туршид намууд нэр ...
Цааш үзэх